Jump to content

Николас Бурдиссо

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Николас Бурдиссо

Бурдиссо Аргентины шигшээ багт, 2011 он.
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрНиколас Андрес Бурдиссо
Төрсөн огноо1981 оны 4 сарын 12 (1981-04-12) (
  1. REDIRECTЗагвар:25 настай)
Төрсөн газарАргентин, Кордова
Өндөр1.83 m ([convert: unknown unit])
БайрлалХамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн багРома
Дугаар29
Өсвөрийн баг
1997–1999Бока Хуниорс
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
1999–2004Бока Хуниорс102(3)
2004–2009Интернационале93(4)
2009–Рома96(6)
Шигшээ баг
2003–2011Аргентин49(2)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2011 оны 7 сарын 12.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2011 оны 7 сарын 12

Николас Андрес Бурдиссо (исп. Nicolás Andrés Burdisso, 1981 оны дөрөвдүгээр сарын 12-нд Кордова хотод төрсөн) — Аргентины хөлбөмбөгчин бөгөөд Рома багийн хамгаалагч юм.

Аргентины алдарт Бока Хуниорс багтай өсвөрийн багаас нь авахуулаад насанд хүрэгчдийн баг хүртэл нийт долоон жил холбогдсон Бурдиссо Италийн Интернационале багт 2004 онд дөрвөн жилийн гэрээгээр иржээ.[1] Аргентины хоёр удаагийн аварга Бурдиссо Италид ирээд дөрвөн удаа түрүүлжээ. Гэрээний хугацаагаа дуусмагц Рома багт зээллэгийн байдлаар нэг жил тоглоод 2010 онд жил бүр 3.04 сая еврогийн цалинтай байхаар тохиролцон үндсэн гэрээгээр ирсэн түүхтэй.[2] Ирсэн даруйдаа өвдөгний хүндхэн бэртэл авч хагас жил гаруй талбайд гараагүй байдаг.

Түүний хүртсэн томоохон цомуудын тоо арав хол давсан байдаг байна.

Бурдиссо 2006 оны тавдугаар сарын 15-нд 2006 оны ДАШТ-ий хэсгийн тоглолтонд Аргентины нэрийн өмнөөс анх удаа гараанд гарч байв. 2010 оны ДАШТ-д мөн оролцсон. 2011 оны арваннэгдүгээр сард Колумбын шигшээ багийн эсрэг ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтонд зүүн хөлний өвдгөндөө бэртэл авч зургаан сарын хугацаанд талбайд гараагүй билээ.[3] Улмаар шигшээ багийн замнал нь Бурдиссогийн хувьд дууссан юм.

Клуб

Бока Хуниорс:

Интернационале:

Шигшээ баг

Аргентины залуучуудын шигшээ баг:

Аргентины олимпын шигшээ баг

Аргентины шигшээ баг:

Хувийн
  1. "Burdisso signs for inter". FC Internationale Milano official site. 7 July 2004. Archived from the original on 14 Наймдугаар сар 2009. Татаж авсан: 31 May 2010.
  2. "Acquisizione a titolo temporaneo e gratuito del diritto alle prestazioni sportive del calciatore Nicolas Burdisso" (PDF) (Italian хэлээр). AS Roma. 22 August 2009. Татаж авсан: 21 July 2012.{{cite news}}: CS1 maint: unrecognized language (link)
  3. "Roma's Burdisso facing six months out". 16 November 2011. Татаж авсан: 16 November 2010.[permanent dead link]